Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

УРИАЛГА, МАЛЧИН ТҮМЭНДЭЭ

     2020 оны хавар мал сүргийн хаваржилт хүндэрч аймгийн хэмжээнд 112 мянган толгой мал хорогдсон ба 5, 6-р сар хүртэл нийт нутгаар цаг агаар сэрүүн хур чийггүй байснаас зуншлага оройтож мал тарга хүч муутай, шууд өөхөн тарга авч байгаа нь 2020-2021 оны өвөлжилт хаваржилтанд хүндрэл үүсэх төлөвтэй байна.

Мөн УЦУОШХ-ийн урьдчилсан мэдээгээр 11, 12 дугаар саруудад цас их хэмжээгээр орж, олон жилийн дундажаас илүү хүйтэн байхыг анхаарууллаа.
Иймд малчид та бүхэндээ Булган сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 2-ний өдрийн 01/349 дүгээр албан даалгаврыг биелүүлэн ирэх өвөл, хаврын улирлыг хохирол багатай даван туулахыг уриалж байна.

БУЛГАН СУМЫН ЗДТГ

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар