Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

БУЛГАН СУМЫН 4-Р БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

   Тус баг нь Домын дэвсэг, Зүүн түрүү, Худгийн гудамж, Усны гудамж, Барилгачдын хороо, Хөдөө гэсэн 6 хэсэгтэй.    

     1992 онд Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн нэгжийн өөрчлөлтөөр тус багт харъяалагдаж байсан сумын төвийн хэсэг нь 5-р баг болон өөрчлөгдсөн.

       Манай баг нь 2013 оны жилийн эцсийн хүн амын тооллогоор 487 өрхийн 1720 хүн ам тоологдсон ба 84 өрхийн 10608 толгой малтай.

   Тус багийн нутаг дэвсгэрт “ХААМСҮТөв”, “Булган-Барилга” ХХК, “Булган Ундарга” ХХК, Эрдэнэт-Булганы ЦДСТӨХК, Багийн Хөгжлийн Төв, Өрхийн эмнэлэг, 3-р цэцэрлэг, Хадгаламж банкны салбар, Халуун усны салбар зэрэг төр төсвийн болон хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа ба нийт 6 дэлгүүр хүнсний худалдааны чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.

     Улсын төсвийн хөрөнгөөр хатуу хучилттай авто замын ажил хийгдэж байгаа бол ОНХСХөрөнгөөр авто зам болон явган замын гэрэлтүүлгийн ажил, домын дэвсэг хэсэгт усан барилга ашиглалтанд орсон.

     Цаашид улсын төсвийн хөрөнгөөр 1.8 км хатуу хучилттай авто зам, инженерийн шугам сүлжээ бүхий бие даасан уурын зуух, 150 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийн ажил, ОНХСХөрөнгөөр гэрэлтүүлгийн ажил, хүүхдийн иж бүрэн тоглоомын талбайн ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байна.

         Мөн домын дэвсэг орчмын газрыг үйлдвэрийн бүс болгохоор төлөвлөсөн ба тус баг нь Орхон, Бугат сумд болон 1,2,3,5-р багуудтай хиллэдэг.

        Тус багаас МУ-ын гавъяат барилгачин 2, МУ-ын гавъяат тээвэрчин 1 төрөн гарсан ба үе үеийн хөдөлмөрийн алдар зүтгэлтэй ахмадуудаараа бахархдаг.

        Манай баг нь сумын төвөөс алслагдсан, хувиараа туслах аж ахуй, өрхийн тариалан эрхлэлтийг түлхүү эрхэлдэгээрээ бусад багуудаас онцлогтой.  

                                                                       

Булган сум 4-р баг

Овог нэр

Албан тушаал

Төгссөн сургууль

Холбоо барих утас

  1. mail хаяг

1

Баатар Оюунбат

Багийн Засаг дарга

ОУЭЗБДээд сургууль

99349593

Oyunbat_0724 @yahoo.com

2

Загдсамбар Батбагана

БИНХ-ын дарга

Нийгмийн ухааны дээд сургууль

99669077

Z_Bagana@yahoo.com

3

Оюумаа Мөнхбат

БИНХ-ын тэргүүлэгч

МУ-ын ШУТИСургууль

88021965

Mm_muugii@ yahoo.com

4

Найдан Ариунгэрэл

БИНХ-ын тэргүүлэгч

Барилгын Техниккум

99340354

Naidanariunaa@yahoo.com

  Ая: Д.Бат-Очир /СТА/                                                                             Шүлэг: Ч.Сувдаа

 Рашаантын уянга

 Өндөр Мээж хайрхандаа

Өглөөний нар мандана даа

Зүүн түрүүний дэнж дээр

Зүйлийн цэцэгс алаглана даа

            Дх: Амьдран суугаа газар минь

                 Рашаант багийн нутаг даа

                 Ард бидэнд ээлтэй

                 Аз жаргалын өлгий дөө

Өчнөөн жилийн түүхтэй

Өнөө цагийн алхаатай

Өнөр үрс нь жавхаатай

Өвгөд хөгшид нь жаргалтай

            Дх: Амьдран суугаа газар минь

                 Рашаант багийн нутаг даа

                 Ард бидэнд ээлтэй

                 Аз жаргалын өлгий дөө

Ажил үйлсийн гараатай

Алдар хүндийн бариатай

Бадран мандах ерөөлтэй

Байнга дуурсах нэртэй

             Дх: Амьдран суугаа газар минь

                 Рашаант багийн нутаг даа

                 Ард бидэнд ээлтэй

                 Аз жаргалын өлгий дөө

 

 

 

 

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар