Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

БУЛГАН СУМЫН 2-Р БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

       Булган сумын “Хужирт” 2-р баг нь анх Засаг захиргааны, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу өөрчлөгдөж анх 1992 онд байгуулагдсан байна.   

Анхны багийн даргаар нь Ч.Ойдовсамбуу гэдэг хүн ажиллаж байжээ.

      Одоо 2-р баг нь 2-А, 2-Б, 2-В гэсэн 3-н хэсэгт нийт багийн 532 өрхийн гишүүд болох 1922 хүн амтай хөдөөд Далт, Арзоо, Бургааст , Хуурай эх, Гэзэг, Зүүн түрүүний эх гэх мэт газруудад 32 малчин өрхтэй.

           Адуу   388 толгой

           Үхэр   522 толгой

           Хонь 3561 толгой

           Ямаа 1524 толгой нийт бүгд 5995 толгой мал 2013 оны жилийн эцсээр тооллуулсан.

       Манай багийн нутаг дэвсгэрийн харьяалалд , 1 ,6 –р цэцэрлэг болон үйлдвэр үйлчилгээний 10 гаруй аж ахуйн нэгжүүдтэй байна .

        Одоо  багийн Засаг даргаар Н Баасанжаргал , Иргэдийн нийтийн хурлын даргаар А Ганболд тэргүүлэгчээр нь Д Дулмаа, Д Наранчимэг нар сонгогдоод ажиллаж байна.

        Мөн “Хужирт “ багийн Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр П. Нөхөрлөлбаяр /Булган мээж ТӨХК-ны дарга/

        Булган сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр

       Н Баасанжаргал /2-р багийн засаг дарга/

       Ө.Хүрэлбаатар /Булган сумын засаг дарга/

       Л Сэргэлэн   /БОГ мэргэжилтэн/   нар сонгогдож 2012 оноос хойш ажиллаж байна.

       Бахархал : Манай багийн иргэд хамт олон урлага соёл, спортын арга хэмжээнд байнга идэвхитэй оролцож шагналт байруудыг алдалгүй авч явдаг багийн нийт иргэд ,ахмадуудаараа манай багийн нийт хамт олон үргэлж бахархаж явдаг юм.

      Жил бүр уламжлал болон зохиогддог Булган сумын аварга шалгаруулах ахмад волейболчдын тэмцээнд манай 2-р багийн ахмадын баг тамирчид 3-н жил дараалан тэргүүлж шилжин явах багтаа үүрд хадгалхаар авч үлдэн “Цом”-ын эзэн баг хамт олон болсон байна

Багийн Засаг даргын товч танилцуулга

        Нарангэрэлийн   Баасанжаргал 1965 онд Булган аймгийн Булган суманд төрсөн .1983 онд Булган сумын 1-р 10-н жилийн 10-р анги 1986 онд Дархан хотын Барилгын техникумыг Барилгын техникч мэргэжилээр 2004 онд Улс төрийн сургууль 2013 оны 1-р сараас Булган сумын 2-р багийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байна.Имэйл хаяг: “baaska__ 09242@yahoo.com  Утас 98242828

Багийн ИНХ даргын товч танилцуулга

         Авгаансүрэн Ганболд нь1960 онд Булган аймгийн Булган суманд төрсөн 1989 онд МУБИС-ын биеийн тамир арга зүйч мэргэжилээр 2013 оноос 2-р багийн ИНХ-ын даргаар ажиллаж байна.

        Утас: 99898042

        Багийн ИНХ-ын тэргүүлэгч Дайрий овогтой Дулмаа нь1966 онд Булган аймгийн Булган суманд төрсөн .1984 онд Булган 1-р 10-н жилийн сургуульд 10-р анги 1986 онд СЭЗ-ийн техникумыг ня-бо мэргэжлээр 2002 онд “Цагдаагийн академийг”

         Имейл хаяг: “ dulmaa __ d 66@yahoo.com           Утас: 99882348

 

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар