Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

БУЛГАН СУМЫН АЧУУТ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Тус баг нь Булган сумын баруун урд хэсгийн 3516 га талбай бүхий газар нутагтай  бөгөөд өөрийн сумын 4,5,6 дугаар баг, Орхон сумын 3 дугаар багтай хиллэдэг. Шинэ хороо,Бунхны өвөр, Булаг, Майдар, Нөөц, Хийд, Малчны хороо, Байшинт, Хөдөөгийн гэсэн 9 хэсэгтэй бөгөөд одоо 1900 гаруй хүн, 580 орчим өрх айл аж төрөн амьдарч байна.
1931 онд болсон нутгийн засаг захиргааны шинэчилсэн зохион байгуулалтаар Богд хан уулын хошуудыг татан буулгаж, сумдыг байгуулахад Булган сум бий болж 1931-1937 онд 10 багтай байсны нэг нь манай баг юм.1956 онд Булган сумыг татан буулгаж Булган хот болгосон бөгөөд энэ үеэс 1 дүгээр хороо гэх болсон байна.Булган хотын АДХ,Гүйцэтгэх захиргааг 1992 онд татан буулгаж  Булган сумыг 4 багтайгаар байгуулж манай багийг нэгдүгээр баг буюу Ачуут баг гэж нэрлэсэн. Энэхүү газар нутагт маань хувьсгалаас өмнө  Дайчин вангийн хүрээ хэмээх Ар халхдаа нийслэл хүрээний дараа орох Бурхан шашны том төв байсан байна. Одоо ч түүхэн дурсгал болон үлдсэн Цагаан суварга, Диваажин сүм,Баруун замын байлдааны штаб/ 1870-аад оны үед орос худалдаачин бариулсан байшин/, Төвдийн 13 дугаар далай лам Түвдэнжамцын 1904 онд ирж өвөлжихдөө сэржим тахил өргөдөг байсан Жамган богдын овоо буюу одоогийн  Хатанбаатар Магсаржавын Бунхант толгой, Ханд чин вангийн зуны өргөөний туурь зэрэг байдаг.
Тус багийн нутаг дэвсгэр дээр төрийн болон төрийн бус 20 шахам байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.Тухайлбал:
•    Багийн хөгжлийн төв
•    Байгаль орчны газар
•    Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар
•    Улсын нөөцийн газар
•    Аймгийн нөөцийн газар
•    7 дугаар цэцэрлэгийн салбар
•    Дашчойнхорлин хийд
•    Газар хөдлөлийн станц
•    НИК-2 шатахуун түгээх станц
•    Эрдэнэсуварга ХХК
•    Билгүүндэлгэрэх ХХК
•    Жаргалант дэлгүүр
•    Наран тээг дэлгүүр
•    Дөлгөөн дэлгүүр
•    Хас дэлгүүр
•    Гүнт нуур дэлгүүр
•    ГТҮ-ийн үнээний ферм
•    Халуун усны газар
Сүүлийн 2 жилийн хугацаанд ОНХсангаар 2013 онд 1 Трансформатор тавигдаж,багийн хөгжлийн төвийн засвар хийгдлээ. 2014 онд үерийн шуудуу хийлгэж,Булаг хэсэг , бунхны өвөр хэсэгт  цахилгааны шугам нэмж татуулан, Ачуут голын явган хүний гүүрийг засварлууллаа. Мөн иргэдийн өөрийн хөрөнгөөр хийдийн чиглэлийн замын 2 талын айл өрхийн хашаа хороог будаж янзлан өнгийг сэргээлээ.
 Хүн амын байдал тоон үзүүлэлтээр /сүүлийн 5 жилээр/
№    үзүүлэлт    2009    2010    2011    2012    2013
1    Нийт хүн ам    1848    1913    1915    1909    1842
2    Үүнээс:эрэгтэй    876    911    916    957    904
3    Эмэгтэй     972    1002    999    952    938
4    Хүүхэд /0-18/    611    630    634    629    549
5    өрх    518    536    542    556    560

Малын тоо тоон үзүүлэлтээр /сүүлийн 5 жилээр/
№    Малын төрөл    2009    2010    2011    2012    2013
    адуу    730    608    789    1001    903
    үхэр    1782    1303    1392    1632    1572
    Хонь    6126    4239    5499    6674    6625
    ямаа    5997    4281    4660    4769    3875
    тэмээ    -    1    1    -    -
    бүгд    14635    10432    12341    14076    12975

Манай багт ажил хөдөлмөрөөрөө нэр алдраа цуурайтуулж төр засгийн гавьяа шагнал  хүртсэн олон хүн бий. Үүнээс дурьдвал:
  “Төрийн соёрхолт” мал зүйч О.Мэдэхгүй
 “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-той:
инженер Ц.Лхагвасүрэн, багш Б.Бадрах, инженер Д.Бадарч,хүний эмч Ч.Шижирбаатар, инженер Ж.Чагнаа
“Алтан гадас одон”-той: Т.Лхагвасүрэн, Д.Цэрэндорж,   Л.Лувсандагва, Т.Цэнд, Б.Норинпэл,С.Гансүх
 Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар С.Цэрэндулам, С.Мягмарсүрэн, Л.Уранцэцэг,  А.Даваасүрэн, С.Перодамба, Д.Бүжмаа, Ц.Уранцэцэг, Ш.Дашбалжир, Ц.Туяасайхан
Монгол туургатны зурхай судлалын гавъяат зурхай судлагч Л.Дамдин
төрийн албаны тэргүүний ажилтан: Даваасүрэн,
 соёлын тэргүүний ажилтан:Л.Дамдин ,Д.Ганбаатар, Д.Шаравжамц,
тэшүүрийн спортын олон улсын хэмжээний  мастер  Б.Базарсад,
 боксын спортын мастер Л.Наранбат,
 тэшүүрийн спортын мастер Эрдэнэцэцэг  
 аймгийн арслан Б.Сүхбаатар,
боловсролын тэргүүний ажилтан: Т.Дорж,  С.Алтанцэцэг,  Ц.Уранцэцэг, М.Энэрхмаа, Т.Энхсайхан, Ж.Оюунбилэг, Д.Долгормаа,
тээврийн тэргүүний ажилтан Н.Амгалан, Б.Байгал
ахуй үйлчилгээний тэргүүний ажилтан Үржинсүрэн,
Хяналтын тэргүүний ажилтан М.Амгалан, Н.Цэдэнжав,
 Осолгүйн манлай жолооч Л.Дарамжав,  Д.Долгор
Онц тээвэрчин: Л.Дарамжав, Ц.Чойжил,Р.Очирбат Ч.Пүрэвсүрэн
Тэргүүний замчин: Д.Ишээ, М.Сэргэлэнбаатар,Т.Цолмонбат, Ж.Батсуурь
улсын тэргүүний тариаланч Ц.Бат-Өлзий
,аймгийн тэргүүний ногоочин Г.Баярсайхан, Г.Жаргалсайхан,
сумын аварга ногоочин:Б.Лхагважав, Д.Нэргүй, Д.Ганчулуун
 сумын сайн малчин: Д.Гантулга, А.Алтанхүү ,Ш.Дашбалжир
 мянгат малчин:Г.Батмагнай, Т.Рэнцэндорж нар байна.
2012 онд болсон ардын урлагийн наадамд бид багийн магтаал бэлтгэн оролцсон билээ.
 Ачуут багийн магтаал
ЗЭ  Булган хотын эхлэл болсон                                                                                                                                 буурал түүхийн эзэн болсон
Агуйт уулаараа арлан хиллэсэн  
Ачуут голоороо эмжин гоёсон
Өндөр хөтөлөн босго алхсан
Өлийн даваан хаяавч татсан
Түвшин олон иргэдтэй
Түмээр тоологдсон малтай                                                                                                                                            Арвин ургацын дээжтэй
Ая дууны эгшигтэй
Ачуут нэртэй баг юм байна
Алдар цуутай нутаг юм байна
Эрдэнэ дайчин чинвангийн
Өргөө цагаан гэрийн буурьтай  
Эх нутаг монгол түмнээ  
Энэрэн хайрлах хатан ухаантай
Хойч үеийн голомт залгах
 Хос залуусын болзооны газартай
Харийн дайснаас нутгаа чөлөөлсөн
Хатанбаатарын бунхант хөшөөтэй
Буян ерөөл айлтган залбирах
Бурхан номын шүтээн хийдтэй
Баруун замын байлдааны
Баатарлаг дайчдын штаб музейтэй
Шашны сан жасааны бууцтай
Сүслэн мөргөх хийд дугантай
Итгэл үнэмшлийн тулгуур
Их цагаан суваргатай
Шил толь шиг засмал замтай
Саятан жолоочийн дурсгалт хаалгатай
Тэнхимийн сургуулийн суурь шавтай
Төрийн наадмын асар талбайтай
Түүхэн  дурсамж ихтэй баг юм байна
Түмэн олондоо өлзийтэй баг юм байна.
Орчин цагийн тохижилттой
Олон сайхан гудамжтай
Сургаал хэлдэг буурлуудтай
Сурахыг зорьсон багачуултай
Алдраа дуурсгасан сайчуултай
Ажлаараа тэргүүлсэн түмэнтэй
 Ачуут багаа магтъяа
Ашдын сайхан билэгдлээр
 ахин дахин мялааяа.
2. Багийн засаг даргын товч танилцуулга:
Боржигон овогт Дэмбэрэлийн Нарантуяа
Төрсөн он:1964
Төгссөн сургууль: МУИС
Албан тушаал: Багийн Засаг дарга
И-мэйл хаяг: d.narantuya@yahoo.com
Утасны дугаар: 95333244

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар