Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

БУЛГАН СУМЫН 2-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

Алсын хараа:

     “Цэцэрлэг хотхон” болж хөгжинө

Бидний эрхэм зорилго:

     Хүүхдийн эрхийг дээдлэн хүндэлж тэднийг цогцоор хөгжүүлэх сэтгэл, итгэл дүүрэн хамт олон байхад оршино.

Бидний уриа

Сэтгэлээрээ хандаж

Бүтээмжээрээ манлайлъя

     Манай цэцэрлэг 1954 онд 1 бүлэг, 25 хүүхэд 5 ажилтантай “Сургуулийн цэцэрлэг” нэртэйгээр байгуулагдсанаас хойш эдүгээ 58 дахь жилдээ СӨБ-ын үйлчилгээг тасралтгүй олгон ажиллаж байна.     Өнөөгийн байдлаар 27 багш ажиллагсадтай цэцэрлэгийн 5, холимог 1, 24 цагийн 1 бүлэг нийт 7 бүлгийн 200 хүүхдэд СӨБ эзэмшүүлж байна.                                                                                          Манай цэцэрлэг АБТА   цол тэмдэгт ажилтан -4, БСШУЯ-ны Жуух бичгээр -6, Аймгийн Засаг даргын Жуух бичгээр -3 багш, ажиллагсад тус тус шагнагдсан                                                                                                     Манай хамт олон СӨБ-ийн тухай хууль, БНХХ-ийн стандарт, Байгууллагын хөгжлийн хөтөлбөр , Боловсролын мастер төлөвлөгөөг 2006-2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа тусган төлөвлөгөө хөтөлбөрийн дагуу үр дүн хэрэгжилтийг дүгнэн ажиилаж байна. Багш нарын 83% нь залуу буюу 16-аас дээш жил ажилласан өөрийн гэсэн арга туршлагатай, мэргэжлийн зэрэгтэй багш нар байдаг. Цэцэрлэгийн хамт олон улс, аймгийн сумаас зохиогдсон уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцдог.

 Үйл ажиллагааны түүхэн товчоон

  1. 1954 оны 3 сарын 15 нд 2 гэр , 1 бүлэг, 25 хүүхэд,5 ажилтантай сургуулийн цэцэрлэг нэртэйгээр анх нээгдэж ажилласан.
  2. 1960 онд 100 хүүхдийн төлөвлөгөөтэй 16 ажилчинтай
  3. 1974 онд байнгын 4 бүлэг ,4 багш , 9 ажилчинтай
  4. 1993 онд 2-р цэцэрлэг нь яслитай нэгдэн 6 бүлэг, 21 ажилчинтай
  5. 2005 онд Мааньт дахь 439-р ангийг түшиглэн 25 хүүхэдтэй 1 бүлэг ажиллаж нийт 7 бүлэг, 24 ажилчинтай
  6. 2012 оны 02 сард 24 цагийн 1 бүлэг 25 хүүхдийн орон тоотойгоор шинээр нээгдлээ

 Түүхэн хүмүүс

Анхны эрхлэгч Норжмаа

Анхны багш Осормаа

Тус цэцэрлэгийн эрхлэгч нар

  1. 1954-1960 он Анхны эрхлэгч Норжмаа
  2. 1960-1974 он Энхбаяр
  3. 1974-1980 он Бадамжав
  4. 1980-1982 он Соль
  5. 1982-1988 он Гаваа
  6. 1988-1989 он Нямсүрэн
  7. 1989-1996 он
  8. 1996-1997 он Г.Туяа
  9. 1997-2000 он Ж.Гэрэл
  10. 2000-2009 он У.Тамара
  11. 2009- оноос одоог хүртэл П.Ариунаа

Тус цэцэрлэгийн ахмад багш нар

  1. Дулмаа
  2. Ж.Пүрэвсүрэн
  3. В.Шүрэнцэцэг
  4. Г.Эрдэнэхүү
  5. У.Тамара

 Эцэг эхийн олон нийтийн оролцоо

    Сар бүр цэцэрлэг дээрээ бүлгүүдийн нэрэмжит уралдаан тэмцээн зохион явуулж хэвшсэн.Үүнд

  1. Гар бөмбөг
  2. Аав ээж би
  3. АХА
  4. Тамирчин бүлэг
  5. Караоке гэх мэт

 Хамтын үйл ажиллагаа

Бид иргэд ахуй нэгж байгууллагуудтай хамтран хүүхдийн сурч хөгжих болон ая таатай орчинг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч ажилладаг.

Үүнд:

  • Хөдөөгийн ядууг бууруулах хөтөлбөр
  • Дэлхийн зөн ОУБ
  • Тогтвортой амжиргаа төсөл
  • Онцгой байдлын газар
  • Мааньт дахь хорих 439-р анги
  • Цагдаагийн хэлтэс
  • Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс

 Бид:

  1. 2003 онд Булган сумын Тэргүүний цэцэрлэг
  2. 2008 онд “Аймгийн тэргүүний цэцэрлэг”
  3. 2011 онд “Итгэл хүлээсэн хамт олон ”
  4. 2011 онд “Шилдэг удирдагч захирал”
  5. 2011 онд Сумын шилдэг төсөвт байгууллагаар шалгарсан.

 

 

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар