Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

БУЛГАН СУМАНД

     “Эрдмийн өргөө цогцолбор сургууль” нь  "Эко сургууль"-ийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” хөтөлбөр, “Цэвэр-орчин, Цэмцгэр-Булган” аян, сургуулийн 50 жилийн ойн арга хэмжээг угтан бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлээд байна.  Мөн “Эко сургууль” болох зорилт тавин ажиллаж байгаа ба тус зорилгын хүрээнд хүлэмж, мод, шувууны үүр, ногоо, цэцэг тариалалт гээд олон ажлыг хийж гүйцэтгэж байна.  Багш сурагчдын нөөц бололцоонд тулгуурлан сурагчдын байгалийн ухаан хичээлээрээ сурсан мэдсэн зүйлсээ хэрэгжүүлэх, байгальд хандах хандлагыг зөв төлөвшүүлж, эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэн туршилтын талбайг байгуулаад байна.

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар