Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

БУЛГАН СУМЫН ЭӨЦС-ИЙН ТАНИЛЦУУЛГА

           Булган аймгийн Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль нь 1969-1970 оны хичээлийн жилд Булган аймгийн 10 жилийн сургуулиас өрх тусгаарлан 8 жилийн сургууль нэртэйгээр үүсгэн байгуулагджээ. Анхны захирлаар Б.Бадрах, хичээлийн эрхлэгчээр Д.Цэрмаа нар ажиллаж байсан байна. 1988-1989 оны хичээлийн жилд 10 жилийн II сургууль болон өргөжиж, 1999-07-07-ны Монгол улсын ЗГ-ын №109 тоот тогтоолоор Чин Ван Ханддоржийн нэрэмжит сургууль болжээ. 1997-1998 оны хичээлийн жилд Булган сумын III 10 жил, Мэргэжилд бэлтгэх сургууль, II 10 жилийн сургуулийг нэгтгэн бүтцийн өөрчлөлтөнд орж “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль нэртэйгээр “Монгол улсын анхны цогцолбор сургууль” болон 16 дахь жилдээ хичээллэж байна. Одоо “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль нь бага, дунд, ахлах сургуулийн бүтэцтэй, мэргэжлийн хичээлийн гурван ЗАН, 9 салбар сектортойгоор мэргэжил арга зүйн зөвлөл үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрдмийн өргөө цогцолбор сургууль нь 2014-2015 оны хичээлийн жилд :

Алсан хараа:

   Боловсролын чанарын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, нийгмийн эрэлт шаардлагад нийцэхүйц орчин үеийн “Жишиг” сургуул болох

Эрхэм зорилго:

     Эрдэм ухааныг шүтэж, эв эеэ эрхэмлэн эх хэл, түүх соёлоо дээдлэн эрүүл мэнд, бие бялдраа хөгжүүлж, өөртөө итгэлтэй, ирээдүйдээ тэмүүлсэн иргэнлэг “Зөв Монгол хүүхэд” –ийг төлөвшүүлэхэд оршино.

Сургуулийн зорилго:

     "Мэндлэх хүндлэх ёсыг эрхэмлэн, амьдралын зөв дадал хэвшилд суралцуулна” гэсэн зорилго дэвшүүлэн бага дунд боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар