Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ ,СУРЛАГА ХӨДӨЛМӨРИЙН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ

      Эх орон, Булган нутгийнхаа ирээдүй болсон хүүхэд багачууд, сурагчид, оюутан залуус, сурган хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж байгаа багш, сурган хүмүүжүүлэгчид Та бүхэндээ сумынхаа нийт иргэдийн өмнөөс болон хувиасаа “Эрдмийн баяр”-ын өдөр, 2017-2018 оны шинэ хичээлийн жилийн баярын мэндийг хүргэж, эрдэм номын гэгээн их үйлсэд тань амжилт хүсэн мэндчилье.

   Улс, орон нутгийн хөгжлийн гарц нь мэдлэгийн нийгэмд шилжиж, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гарган мэдлэгт суурилсан эдийн засгийг бэхжүүлж чадсан улс орон, аймаг хот хөгждөг тийм цаг үе нэгэнт ирсэн билээ. Мөн чанартай боловсрол нь бүтээмж болон мэдлэгийг дэмжин хөгжүүлж, бичиг үсэг, математикт суралцахтай ижил задлан шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, танин мэдэхүйн  чадвар, хувь хүний хөгжил буюу ХҮН болж төлөвших харилцааны чадваруудыг хөгжүүлдэг гэдгийг манай ээж аавууд, бүх шатны багш, сурган хүмүүжүүлэгчид сайн мэдэх билээ. Иймд чанартай боловсрол, чадварлаг иргэдийн мэдлэгт суурилсан бүтээгдэхүүнд тулгуурласан эдийн засгийг бэхжүүлсэн аймаг, хот байх нь бид бүхний хамтын ажиллагааны үр дүн. Орон нутгийнхаа бие даасан байдал, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн илэрхийлэл болсон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал болон сумын удирдлага бид боловсролын салбараа байнга бодлогынхоо цөмд байлгаж, дэмжиж ирсэн. Цаашид ч олон талаар, бүхий л боломж нөхцөлөөр дэмжиж ажиллахаа илэрхийлэхэд таатай байна. 

 

   Боловсролын салбарын бүтээлч, оюунлаг, эвсэг хамт олон, Булган аймгийнхаа хөгжлийн хурдасгуур, манлайлагчид байгаад тань талархаж, хүүхэд багачууд, оюутан залуус та бүгд эрүүл саруул, хөгжил баясалтай, сурч мэдэх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн, амжилт бүтээл арвинтай байхыг хүсэн ерөөе.

 

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар