Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

БУЛГАН СУМЫН ИТХ-ЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

    Булган сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр МАН-д бүрэн итгэл үзүүлэн 31 төлөөлөгчийг 100 хувь сонгосон эрхэм сонгогч, иргэн танд энэ өдрийн мэндийг хүргэе.

     Шинээр байгуулагдсан Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу ИТХ нь ирэх 4-н жилд үндсэн үүргийнхээ дагуу төрийн үйл хэрэгт иргэдийнхээ оролцоог хангаж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, хамтран ажиллах болно.

   Ахас дээдэс, аав ээжээс өвлөн авч яваа энэ сумынхаа ажил, амьдралын мэдээллийг уугуул нутгийнхаа болоод нийт хүн ардад түгээж байдаг манай цахим хуудсаар аялан бидний ажилтай танилцан санаа бодлоо чөлөөтөй илэрхийлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

     Хамтдаа хөгжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

СУМЫН ИТХ-ЫН ДАРГА З.БАТБАГАНА

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар