Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

БУЛГАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

      Айраг идээ, анхдагч алдартнууд, амуу тариаг нэрийн хуудсаа болгосон Булган нутгийн төр захиргааны байгууллага төвлөрч, түмэн олны зонхилох нь аж төрдөг манай сумын энэхүү цахим мэдээллээр аялагч таны амрыг айлтган ард олныхоо мэндчилгээг өргөн угтъя.

     Дайчин вангийн удам угсаагаар бахархаж “Ханд вангийн эрчүүд” дуугаар түрлэг өргөдөг сумынхныхаа ажил амьдралын түүхэн замнал, амжилт ололтыг түүчээлэгч алдартнууд, өнөө цагийн өнгө төрх, өөрчлөлт шинэчлэлтийн өрнүүн хөдөлмөрийг бид энэхүү цахим хуудсаар дамжуулан түмэн олонд дээжлэн мэдээлэхийг хичээн ажиллах болно. Та бүхэн манай сайтыг үзэж сонирхон хэрэгцээт мэдээллээ баяжуулахын зэрэгцээ алдаа эндээг сануулж ахиж дэвшихэд урам хайрлаж хүссэн зүйлээрээ лавлагаа тодруулга авах захиалга өгч зорилго тэмүүлэл нэгтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна.

     Цахим мэдээллийн зочиндоо өлзий төгс бүхнийг хүсэн ерөөе. Сайн үйлсийг дэлгэрүүлж санасан зорьсноо хэрэгжүүлж санаа сэтгэл амар амгалан ажиллаж амьдарцгаая.

 

СУМЫН ЗАСАГ ДАРГА Д.НАРАНБАЯР

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар