Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

       Булган нутгийн иргэд та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Анхдагч алдартны өлгий нутгийнханы хувьд 2018 он хийж бүтээсэн, бахархаж, манлайлсан түүхийн хуудаснаа ололт амжилтаар дүүрэн он жил байлаа. Тухайлбал Булган сумын ИТХ, Засаг даргын Тамгын газраас 2018 оныг “Бахархал-Манлайлал”-ын жил болгон зарлаж “Бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн”, “Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аян, “Цэмцгэр Булган” тохижилт бүтээн байгуулалтын аян, “Шарилжгүй Булган”, “Архи-Тамхигүй орчин” аян “Жорлонгоо ариутгаж хөрсөө хамгаалья” зэрэг аяныг өрнүүлсэн төдийгүй нийтийг хамарсан олон ажлыг иргэд та бүхнийхээ дэмжлэгтэйгээр хийсэн байна. Улиран одож буй 2018 оныхоо амжилт бүтээлийг дүгнэж айлчлан ирж буй 2019 ондоо та бүхний минь ажил үйлс өргөжиж, гэр бүл бүхэн аз жаргалтай, өрх бүр үйлдвэрлэгч байж Булган сумаа хот болгон хөгжүүлье. 

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар